Saturday, November 20, 2010

Бөө мөргөлтөн зон олондоо

Та удган бөө мөн л бол таны хэц дугарч тахилга хийх бүрд тэнгэр бүрхэж бороо орж байх учиртай юм шүү. Бөө мөргөлийн зуун болж байх шиг байна. Од гариг эрхэс, нар сарны орон зайд уг гарвалуудаа эргүүлж ган гачигийн лай барцадыг холдуулахын төлөө бүх энергээ зориулах цаг болсон байна. Бөө нар байгаль орчныг хамгаалахад оролцох нь чухал байгаа. Гол гольдирго булаг шандын эздээс гуйж эрэг орчимд нь өргөст чацаргана тарих, айл өрх бүрийг жимсний бут сөөг тарих хөдөлгөөнүүдийг өрнүүлэхэд үгээ хэлэх учиртай. Удган бөө нар нь архи уух, тамхи татах, хулгай хийх, худал хэлэх, завхай зайдан явдал зэргийг цээрлэх учиртай шүү дээ.

Зун нь зүсэр бороотой
Зүлэг ногоо ихтэй
Намираа бороотой
Навч ногоо ихтэй

Аадар бороотойгоор та бүгдийн хэц дуугарч явахыг хүсье. Сарыг уншиж сурцгаагаарай. Удган бөө та тэнгэрийг уншиж удирдаж, газартай хөөрөлдөж, ус голыг чагнаж явах ёстой хүн шүү.
Одоо энэ зуун маань тэнгэрийн элч, хөтөч, шахруудын зуун болж байгаа учраас удган бөө болох хүмүүс багш бөөгөөсөө дараахъ зүйлийг мэдэж авах ёстой(Багш бөө ч хэлж өгөх учиртай) шүү.

Үүнд:

1. Овог гарвалаа мэдэх. Жишээ нь: Намхай-Очир та илжгэн халх, хөх овгийн хүн байна. Илжгэн халх ястай хөх овгийн Гударгай заарингийн толь зүүх нь. Таны татаж унадаг өвчин бол бөөгийн өвчин. Тиймээс тэр заарингийнхаа толийг зүүж энергийн алдагдлаа зогсоох ёстой.

2. Бөө болж байгаа хүнд аав ээж 2 талын угийг хамтатгаж жолоо бариулах нь зүйтэй. Тэгэхгүй бол нэг цусны зэрэгцээ олон бөө удган гарах болдог. Нэг үе дээр олон бөө удган гарвал удам дуусах аюултай муу тал бий. Удам язгуур дуусч байгаа дэлхийн ястан үндэстэнгүүдээс дурьдвал индианууд, эсминчүүд, лакскочууд, эвенко нар байна.

3. Таныг бөө болгохоор багшилж байгаа бөө нь таныг эзэмдэн хөтөлж удирдан авч явах ахлах угийг чинь дамжуулж, байдал төрхийг нь дуу хоолойг нь харуулж өгөх ёстой. Та энэ байдлыг тархи толгойдоо оюун ухаандаа мөнхөд бичиж авах ёстой.

4. Таны бөөгийн бүх хэрэгсэл зэмсэг бүр чинь тус бүрдээ нэг эзэн онгонтой байна.

Өвгөдийн сургамж
“Мэхт хүн мэхэндээ” үгийн тухай өгүүлье.

Хэдэн жилийн өмнө ах дүү 3 айлын 30 нас хүрсэн багачуул нь хүнд мэхлүүлээд залилуулаад болдоггүй гэж нэгэн хөгшин ирж уулзаж билээ. Хөгшин Дарь гуайн хадам эцэг Гомбо өвгөнийг нутгийн олон нь мэх харынхан гэдэг байсан аж. “Мэх хар” гэдэг нь Гомбо өвгөний удамд байсан барич ажээ. Орвогуд овгийн нэлээд чадалтай сайн бариачийн удам мэх хар бариач сайн санавал сайн баридаг, муу санавал мэхэлж барьдаг зантай хүн хувьсгалаас өмнө байжээ. Түүнээс хойш мэх харынханд ер нь бариач гарсангүй. Хүүхдүүд нь хот хүрээнд суурьшаад өдий хүрсэн байна. Дарь хөгшний багачуул нь эцэг талаасаа мэхэлж молигодож залилж явсан тэр өвгөний лайгаар өөрсдө хүнд залилуулж мэхлүүлж доромжлогдож яваа нь тэр байв. Ийм учраас манай монголчууд “Мэхэт мэхэндээ Молигот модоо барина” гэдэг үгийг хүүхдүүддээ хэлж хүнийг мэхлэхийг хорьж цээрлэж удам ариухан ухаантай явахыг сургадаг байжээ.
1903 оны үед Онон голын гүний хамниган нарын дунд ам барьдаг алдартай заарин Нахару гэж байжээ. Бөө мөргөлийн ёсонд ам барина гэдэг нэлээд хүнд хатуу ёс жаяг даа. Олон хүнийг ам барьж явуулсан лайтай заарин байж дээ. Энэ заарингийн үйлдсэн лай ланчигаас болж түүний хожим хойч үеийн үр удам нь улаан хоолойн хавдар гэдэг өвчнөөр нас барж дуусчээ. Тэгэхээр удган бөө хүний амьд сэрүүн үедээ хийсэн алдаа, тэнгэрийн тангаргаа зөрчсөн лай ланчиг нь хойд үед нь тусдаг учиртай тул бөө нар ухаантай учиртай хянуур холч бодолтой байлгүй болдоггүй.
Удган бөө нар нь өөрийн уг гарвалуудаа тэнгэрийн орон зайд мөнхөд эргүүлж туяа цацруулж(тол татуулж) өөрийн хойч үедээ үлдээх үүрэгтэй байдаг. Мөн өөрсдөө тэнд очих ёстой. Тэнгэрийн орон зай гэдэг маань одот гариг эрхэс, сар нарны эргэхүйн орчлон юм. Тэнд уг гарвалууд оршин эргэж байвал уг гарвалууд ариухан байдаг. Газар усаар эргэхээр бузар буртаг ихтэй, лай ланчиг ихтэй, тус тэтгэлэг багатай байдаг. Газар усаар гүйж байгаа сүнснүүдийг муу сүнснүүд гээд тэдгээрийг хөөж даран устгах, барьж авч хар нүхний орчлонд хаях, эсвэл гүн хар чулуун нүхэнд эсвэл хар далайн ёроолд хаях ёстой байдаг. Манйа монголчууд муу сүнснүүдийг альбин, тийрэн, бирд, мангас, чөтгөр, шулам, савдаг, навдаг(талаар гүйдэг нь) гэж нэрлэдэг ажээ. Тэднээс зайдуу байхыг бодоцгоодог байв. Уулын эзний удирдлаганд байдаг гэж үзэж аргадаж тайдаг байна. Уулын эзэн муу зүйлд тэдгээр сүнснүүдийг ашиглаж хорлол гүйцэтгүүлж цэнгэх явдал байдаг тул эртнээс монголчууд уулын эзэнд цай сүү сархадаа өргөдөг байжээ. Энэ үйл ажиллагаа нь монголчуудын уул тайх ёс заншил болжээ. Уулын эзэн сүнс(онгон) ууландаа байхгүй тэнгэрийн орон зай нар сар одот орчлон далай ус, нутаг нугаараа нүүдэллэн эргэж байдаг. Эзэн сүнс гэж ярьж байгаа энэ зүйл маань эрт цаг хугацаанд амьд ахуйдаа заарин удган бөө, мээрин, бариач, аргачин, толмааш(зөнч мэргэн), дархан, хар төмрийн дархан(илд жад бамбай хийдэг), цагааны дархан(алт мөнгөний чимэг хийдэг), далдыг хардаг далчин, далайг таньдаг тандаач(лусын зөнч мэргэн), хар цагаан жүйч(тэнгэрийн сумаар хур оруулдаг, хариулдаг), зл барьсан хаад, хатад, ноёд(алтан тольтой), 17-р зуунаас гарч ирсэн бөө-лам, дархан-лам(гүртэн), гэх мэт хүмүүсийн сүнсүүд байдаг. Эдгээр хүмүүсийн зөвхөн оюун ухааны сүнс эргэж байдаг. Хүний оюун ухааныг тэнгэрээс далд өвөө, эмээ удирдаж залж байдаг гэж аав минь хэлдэгсэн. Бүх хүн төрөлхтөн ерөнхийдөө өнгөрсөн цаг хугацааны агуу ихээр мөнхөрч эргэсэн оюун ухаанаар зам мөрөө гэрэлтүүлэн одоо цагийг бүтээж хойч үедээ үлдээдэг жамтай байжээ байжээ. Энэ тухай бөө мөргөлийн дуудлагад байдаг юм аа.

Зөвлөмж

-Нүүрс түлэхдээ бага зэрэг хөлдүүвтэр аргал хийчихвэл гэр дотор битгий хэл гаднаас нүүрсний угаар үнэртэхгүй.

-Хог хаядаг газар малын өтөг бууц асгаж байвал шарилж ургаж газар эдгэрнэ.

-Эдэлбэр газар шарилж ихээр ургавал нэн сайн. Шарилж ургамлын үндэс бүдүүн тул хөрсийг сайн сийрэгжүүлж хэдэн жилийн дараа тэр газарт нарийн хаиг ургаж эдгэсэн байдаг. Ямарч байсан өнгөн хөрс нь салхинд хийсэхгүй үлдэнэ.


-Ус булаг гол горхины гольдиргоор аж төрдөг айлууд хүн зон жил бүрийн 4-р сарын эхээр арц, ганга, агь, зээргэнэ, хунчир(эсвэл царван) гэсэн ургамлаар ариулж утаж сурцгаа. Харин гал алдахаас болгоомжилж утаарай. Багахан сархад (30 гр л болно) өргөөрэй.


-Гол усны гольдиргод үнс хаяж болохгүй. Гал ус харшилж яр шарх салдаггүй юм шүү.


-Уух усаа тун сайн шүүж цэвэршүүлэн ширгээж хэрэглэж сурвал биед тун сайн. Галын зуухтай айлууд бол усны паалантай саванд хийгээд гал дээрээ тавиад бай. Ус ширгэж тун сайн цэвэрших болно. Энэ ширгэж цэвэршүүлсэн усаараа хамрын хөндий, амны хөндийг зайлж цэвэрлэвэл сайн шүү.


-Нойр хүрэхгүй байгаа бол зөөлөн тараг ихээр уувал нам унтдаг.


-Хий ханиалгаад байвал орой унтахдаа халуун сүү ууж сур. Удаан хугацаанд хий ханиалгаад яваад байвал уушиг устах аюултай байдаг.


-Пиво халуун хий хөөрүүлдэг тул тааруулж хэрэглэхгүй бол бөөрний даралт өснө.


-Нийслэл хот маань өвөлжингөө нүүрсний угаарын хийгээр амьсгаллаа. Одоо хавар болж хуй салхигарч тоос шороогоор амьсгалах нь дээ. Тэр тоос шороо нь булан тохойд шээсэн эрчүүдийн шээс, байшингийн нохдын жогорхойн үлдэгдэлтэй байгаа даа. Золбин нохдоо ядахнаа устгая. Харин хөдөө зантай монгол эрчүүлдээ ил задгай шээхгүй байхыг уриалъя. Тэд маань одоо цагт үүнийгээ болимоор юм даа.


-Төр засгаас өндөр барилгууд барьж гал түлдэг ядуусыг байр сууцанд оруулна гэсэн нь хаана байна. Угаар тоос шорооноос хол цэвэр агаартай эрүүл газруудад төрөөс зөвхөн дэд бүтцийг нь л шийдэж өгөөд байвал болоод байх юм шиг л санагдах юм.


-Эрх баригчдын сонорт хүргэхэд ард түмэн чинь жаахан сульдаж ядарч байна шүү. Олон тооны сайд дарга нарынхаа тоог цөөлж цомхон чадвартай Засгийн Газар бүхий Ерөнхийлөгчийн засаглалтай орон болъё. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя. УИХ-н гишүүдийнхээ тоог цөөн болгоё. Удган надад ирдэг зон олныхоо төлөө хэлж байна шүү, дарга нараа. Ард түмнээ мунхараад суухыг би хүсдэггүй ээ. Бүх ард түмэндээ уриалахад Үндсэн хуулиа өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай, чадварлаг Засгийг Газрын бүтэцтэй улс болбол ямар вэ.


-Манай монголчуудын оюуны төвшиний хэрэгцээг бурханы шашин болон чадвар ид муухан бөө нар хангаж чадахгүй байна. Оюуны өндөр чадавхи бүхий иргэд, эсвэл маш ядуу амьдралтай иргэд Загалмайн шашинд орж байна. Удган би тэднийг хүлээн зөвшөөрнө. Гэвч Есүс та уул нь хүнлэг бол монголчуудыг тэдний уламжлалт ёс заншил мөргөлөөс гарахыг шаардах ёсгүй л юм байгаа юмсан. Манай их хаад загалмайн болон лалын шашныг хүлээн зөвшөөрч хүндэлдэг байсан. Тэгэхээр Есүсийнхэн та нар манай усыг ууж байгаа болохоор ёсыг маань бас дээдлэх учиртай юм шүү. Манай уул овоо, онгон давааг устгаж огт болохгүй. Устгаж байвал тэр чинь хий юмсын дайн гэсэн үг шүү. Тэр бүгд чинь өөрсдийн эзэнтэй шүү дээ. Есүс та хаан Чингистэй, Мөнхтэй, Сурхагтани бэхэтэй, Хүн гүрний Модун чинаутай, Добу мэргэнтэй, Алун гуа удгантай, Буха ноёнтой, Малхудун бэхэтэй, Хатанбаатар вантай, Дай цэцэн бэхэтэй, миний өвөө Баян баавайтай зэрэгцэн эргэж оршдог шүү дээ. Ёс ёсоо дээдлээд зэрэгцэн тансаг явцгаая гэж уриалж байна. Хүмүүс минь сүнслэг байцгаана уу. Хүннү гүрний өвгөдийн сүнс хаан Чингист маань тусалж байсан, одоо ч бидэнд туслах учиртай. Тэд минь маш мэргэн ухаантай, үр хүүхдээ зорьсонд нь хүргэдэг шүү.


-Гал алдаж байгаа айлын хүмүүст дуулгахад аргал түүж хураагаад түлцгээ гэх байна. Хотын захын зарим хороололд үхрийн аргал их байдаг. Хүүхдүүдээрээ түүлгэж хураагаачээ. Элдэв резин, уут шуудай, хог новш тулснээс дээр шүү дээ. Хүмүүнлэгийн үйлс явуулж байгаа залуус аргал түүж ядарсан хүмүүст өгч болох юм.

No comments:

Post a Comment